УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ төрийн дээд одон медаль гардууллаа
2022.03.17

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ төрийн дээд одон медаль гардууллаа

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ Хэнтий аймгийн "Галшар" сумын уугуул Ренчиндорж овогтой Лэгшидэд төрийн дээд Алтангадас одон медалийг гардуулан өгч, баяр хүргэлээ.