2022.03.18
Дархан-Уул аймгаас шинэхэн Гавьяат малчин төрлөө
Дархан- Уул аймгийн Орхон сумын малчин Дүнгээгийн Пунцаг өнөөдөр /2022.03.18/ "Монгол Улсын Гавьяат малчин" цол хүртэж, УИХ-ын гишүүн Г.Дамдинням түүнд шагналыг нь гардуулан өглөө.
Идэр залуу 16 настайдаа малчин болсноос хойш жараад жил эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу хойч үеэ мал маллах арга ухаанд сургаж, хөдөлмөрч бүтээлчээрээ нутаг орондоо үлгэр дууриал болж манлайлж ирсэн Д.Пунцагт эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.