Төв замын дөрөвдүгээр улирлын зөвшөөрлийг олгож эхэллээ
2009.10.06

Төв замын дөрөвдүгээр улирлын зөвшөөрлийг олгож эхэллээ

Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машинд жингээс нь хамаараад “B“, “C“ ангиллаар зөвшөөрөл олгодог. Тэгвэл дөрөвдүгээр улирлын зөвшөөрөл бүх дүүргийн Замын Цагдаагийн тасгуудаар олгогдоод эхэлсэн байна.

“С“ ангиллын зөвшөөрлийг 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны авто машинд, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй ачааны авто машинд “В“ зөвшөөрлийг олгодог юм. Ингэж зохицуулж байгаа нь хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулдаг байна.

Тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг Нийслэлийн авто замын газраас тодорхойлдог аж. Уг тодорхойлолтыг үндэслэн Замын цагдаагийн газар зөвшөөрлийг олгодог журамтай юм байна.

“В“ ангиллын зөвшөөрөл авах бол 2500, “С“ ангиллынх 4000 төгрөг төлөх аж.

-“С“ ангиллын зөвшөөрөлтэй бол хаагуур явахыг хориглох вэ?
  • “С“ ангиллаар зөвшөөрөл авсан ачааны авто машин 07.00-22.00 цагуудад зорчихыг хориглосон гудамж, замууд
  • Москвагийн гудамжинд, Геологийн төв лабораторийн зүүн урд гэрлэн дохиотой уулзвараас I хорооллын аюулгүйн тойрог хүртэл.
  • Энхтайваны өргөн чөлөөнд, I хорооллын аюулгүйн тойрог замаас Офицеруудын ордны зүүн урд аюулгүйн тойрог зам хүртэл.
  • Өнөр хорооллын гудамж.
  • Ард-Аюушийн өргөн чөлөө
  • Энэбишийн өргөн чөлөөнд, “Өргөө“ кино театрын зүүн урд уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл
  • Хасбаатарын гудамж
  • Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн баруун хойд уулзвараас Хувьсгалын зам гудамж хүртэл
  • Хувьсгалын зам гудамжинд, Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн урд уулзвар хүртэл
  • Их тойруу замд, Баянбүрдийн аюулгүйн тойрог замаас “Барс“ худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэл
  • Сөүлийн гудамж
  • Их тойруугаас дотогш замууд
  • Нарны зам гудамжинд, Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас X хорооллын Материал импэксийн баруун урд уулзвар хүртэл
  • Олимпийн гудамж
  • Чингисийн өргөн чөлөөнд, ТЭЦ-3-ын зүүн урд талын гэрлэн дохиотой уулзвараас Төв шуудангийн зүүн урд гэрлэн дохиотой уулзвар хүртэл
  • Гурвалжингийн гүүрний урд уулзвараас I хорооллын аюулгүйн тойрог зам хүртэл
  • Сансар хорооллын аюулгүйн тойрог замаас “Нарантуул“ захын баруун урд уулзвар хүртэл
  • Дилав хутагт Жамсранжавын гудамж, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж
“С“ ангиллаар зөвшөөрөл авсан ачааны авто машин шөнө 22.00-07.00 цагуудад зорчихыг хориглосон гудамж замууд:
  • Бага тойруугаас дотогш замуудад
  • Энхтайваны өргөн чөлөөнд, Монгол Улсын Багшийн их сургуулийн уулзвараас “Цэцэг“ төвийн уулзвар
  • Чингисийн өргөн чөлөөнд, Төв шуудангийн зүүн урд уулзвараас Энхтайваны гүүрний зүүн урд уулзвар хүртэл
“В“ ангиллаар зөвшөөрөл авсан ачааны авто машин өдөр өдөр 10.00-21.00 цагуудад зорчихыг хориглосон гудамж замууд
  • Бага тойруугаас дотогш замуудад
  • Энхтайваны өргөн чөлөөнд, МУБИС-ийн уулзвараас “Цэцэг“ төвийн уулзвар хүртэл
  • Чингисийн өргөн чөлөөнд, Төв шуудангийн зүүн урд уулзвараас Энхтайвны гүүрний хойд уулзвар хүртэл.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.