3Х3 олон улсын стандарт бүхий талбайг тохижууллаа
2022.04.15

3Х3 олон улсын стандарт бүхий талбайг тохижууллаа

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүрэг орон нутагтайгаа хамтарч "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд залуучууддаа зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдар, спортын хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын стандарт бүхий 3х3 талбайг Баянзүрх дүүргийн хороо бүрд хийхээр төлөвлөсөн.

Түүний төлөвлөсөн ажлууд эхнээсээ биелэлээ олж дүүргийн 28-р хороонд 3Х3 олон улсын стандарт бүхий талбай, ногоон байгууламжийн тохижилтын ажил дууслаа.