Монгол Улсад Скаутын холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр тохиож байна
2022.04.18

Монгол Улсад Скаутын холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр тохиож байна

УИХ-ын С.Одонтуяа Скаутын холбоог хөгжүүлсэн үе үеийн улирдлагууд, скаутын багш сурган хүмүүжүүлэгч, нийт гишүүддээ 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлжээ.

Тэрээр, Монголын Скаутын Холбоо нь Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Үндсэн хуульд тодорхойлсон зорилго, үндсэн зарчмууд аргыг үндэс болгон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 1992 оны 4 дугээр сарын 16-нд Скаутын анхны бүлгүүд, тэдгээрийн дэмжигчид Улаанбаатар хотноо хуран цугларч Монголын Скаутын Холбоог зохион байгуулах Их хурлыг хуралдуулсанаар анх байгуулагдсан юм. Скаутын хөдөлгөөнийг сайн дэмжиж өгвөл хүүхэд залуучуудыг бие дааж хөгжих, цэрэг эх оронч үзэлтэй, нийгэмд өрсөлдөх чадвартай, амьдрах ухаанд суралцахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn