2022.04.19

Нийгмийн бодлогын байнгын хорооноос сонсгол зохион байгууллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа.

Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэнээр сонсгол 12 цаг 50 минутад эхлэв. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл даргаллаа. Даргалагч сонсголын зорилго болон дэгийг танилцуулснаар нэр дэвшигч Х.Буянжаргал, Б.Баяраа, Р.Сансармаа нарын талаар товч мэдээллийг өгөв.

Сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам байр сууриа идэрхийллээ.