Нээлттэй үзүүлэх арга хэмжээ 91-р цэцэрлэг дээр боллоо
2022.04.20

Нээлттэй үзүүлэх арга хэмжээ 91-р цэцэрлэг дээр боллоо

Боловсрол Шинжлэх ухааны Яамны “Чадварлаг багш” хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн “Боловсрол” төслийн хүрээнд “Бүтээлч багш - Шилдэг бүтээл” шалгаруулах арга хэмжээ боллоо.

Энэ арга хэмжээг тэргүүний 91 дүгээр цэцэрлэг дээр зохион байгуулсан бөгөөд “Зөвийг хэвшүүлж, хамтдаа хөгжье”, “Хүүхэд эрхэм хэрэглэгч - Эрүүл хоол” нээлттэй үзүүлэх үйл ажиллагаа болсон юм.

Нээлттэй үзүүлэх үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон 5, 6 дугаар хорооны төлөөллүүд болон төрийн өмчийн цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагч нар оролцлоо. Энэ үеэр сургалтын хэрэглэгдэхүүний шинэ санаа, шилдэг бүтээлийн арга зүйтэй танилцаж, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл хоол хүнс, хангамжийн талаар санал бодлоо солилцлоо.