2022.04.26
“Монгол контент” Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ гардан авлаа
Дэлхийн оюуны өмчийн өдөр ба Монгол улсын оюуны өмчийг хамгаалах өдрөөр “Монгол контент” ХХК нь оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр бүртгэгдлээ.
“Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гэрчилгээгээ гардан авлаа.
Тус арга хэмжээнд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа, “Монгол контент” ХХК-ийн Энтертайментын хэлтсийн менежер Н.Бат-Эрдэнэ, маркетингийн мэргэжилтэн Т.Амарсанаа нар оролцсон бөгөөд оюуны өмчийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.