2022.11.04

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Иргэн н.Лхагвасүрэнгээс, хөгжлийн банкнаас төлбөр гадаадын зээд тусламж, бондын төлбөрийн хэмжээ хэд байгаа болон хэдийд төлөхөөр төлөвлөгдөв?

Иргэн н.Сарантуяагаас, Хөгжлийн банкнаас зээл авахдаа банкны тухай хуулийн  холбогдох заалтыг баримтлан олгосон уу?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө