“Оюуны өмчийн үнэ цэн”, “Оюуны өмчийн хулгай” сэдэвт гар зургийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монгол Улсын Оюуны өмчийг хамгаалах өдөрт зориулан Оюуны өмчийн газраас Монголын оюуны өмч хамгаалах холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид дунд “Оюуны өмчийн үнэ цэнэ”, “Оюуны өмчийн хулгай” сэдэвт гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Гар зургийн уралдаанд нийслэл болон орон нутгаас сурагчид идэвхтэй оролцож, шагнал гардуулах арга хэмжээнд биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа уг арга хэмжээний үеэр сурагчдын гар зургийн бүтээлд “Зохиогчийн эрхийн гэрчилгээ” олгох ажлыг зохион байгуулахаа илэрхийлсэн байна.
Гар зургийн уралдааны шагналт байранд:
- 1-р байр: Орхон аймаг, 5-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Санчир;
- 2-р байр: Орхон аймаг, 14-р сургуулийн 10в ангийн сурагч Г.Энхжин;
- 3-р байр: УБ, БЗД 53-р сургуулийн 12б ангийн сурагч Г.Анундарь;
- Тусгай байр: УБ, СБД, Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч М.Мөнхтуяа;
- Тусгай байр: УБ, ЧД 24-р сургуулийн 9г ангийн сурагч Д.Ирш;
- Тусгай байр: УБ, СХД, 9-р сургуулийн 12г ангийн сурагч Ц.Ганболор нар оржээ.