Дэлхийн Цагдаагийн дарга нар уулзаж байна
Цагдаагийн дарга нарын олон улсын байгууллагын 116 дугаар ээлжит хуралдаан АНУ-ийн Колорадо мужийн Денвер хотод болж байна.
Энэхүү хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-очир оролцож байна. Ерөнхий ассемблейн эхний хуралдаанд АНУ-ийн Ерөнхий прокурор, Холбооны мөрдөх товчооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс оролцон мэдээлэл хийж гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын үйл ажиллагааны талаар тодорхой санал дэвшүүлсэн байна.
-Хуралдаанаар дэлхийн улс орнуудын болон иргэдийн амгалан тайван байдлыг хангах, терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэг илрүүлэхэд мэдээ мэдээлэл, дүн шинжилгээг сайжруулах, техник технологийг өргөнөөр ашиглах асуудлуудыг хэлэлцэж байна.
Мөн хуралдааны үеэр цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдсон үзэсгэлэн ажиллаж байгаа ажээ.