Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга
2009.07.23

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах үндсэн чиглэлийг баримталж боловсруулсан байна.
1. Банкны эрхлэх үйл ажиллагаа, түүнд тавих шаардлага, үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, банк байгуулах, банкны дүрмийн санд хөрөнгө оруулах
2. Банкны зохистой удирдлагыг бэхжүүлэх
3. Банкны аудит, санхүүгийн тайлан бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох
4. Холбогдох этгээд болон банкны үйл ажиллагааны тодорхойлолтыг нарийвчлах замаар эрсдэлийг нь бууруулах
5. Банкны нэгдлийн тухай ойлголтыг бий болгож, нэгдсэн хяналт шалгалтыг нэвтрүүлэх, хянан шалгагчийн хуулийн баталгаа
6. Банкны хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгах
Хуулийн төсөл нийт 8 бүлэг, 50 зүйлээс бүрдэж байгаа ажээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар банкны салбарын үйл ажиллагаа улам боловсронгуй болох, олон улсын стандарт түвшинтэй нийцэх, иргэдийн банкинд итгэх итгэлийг дээшлүүлэх замаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын цар хүрээг тэлэх боломжийг бүрдүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.