НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орох уу
2009.07.21

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орох уу

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд цоорхой байгааг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар олоод харчихаж. Эрхэм гишүүдийн хэлж байгаагаар уг хуулийн 12.1.1-д "худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэгтэй тэнцүү байна" гэж заасан байдаг аж.

Хуулийн 12.1.1-д оруулсан өөрчлөлтөөр уул уурхайн бүтээгдэхүүний хайгуул хийх, олборлох, боловсруулах шатанд хийгдсэн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгож буй нь төсөвт ихээхэн алдагдал учруулах болсон хэмээн тайлбарлаж байна.

Хуулийн уг цоорхойн улмаас буцаан олгож байгаа хөрөнгийн 90.4 хувийг буюу 167.4 тэрбум төгрөгийг уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн компанид татвар төлөгчдийн халааснаас гаргаж өгсөн ажээ. Хэрэв дээрх хуульд өөрчлөлт оруулахгүй бол төсвийн алдагдал нэмэгдсээр байх болно гэж нэр бүхий гишүүд үзэж байгаа юм. Хэрэв Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулж чадвал төсвийн орлого жил бүр 35-42 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэсэн судалгааг гаргажээ, эрхэм гишүүд.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.