Арабын Эмирүүд хямралаас айхгүй
-800 тэрбум доллар бол асар их тоо
Абу-Даби улсын Эмир, АНЭ-ийн Ерөнхийлөгч, эрхэм дээдэс шейх Халиф аль-Нахайян газрын тосноос олсон
хөрөнгө ө юунд зарцуулдаг юм бол оо? Үүнд аварга том, нэн орчин үеийн шийдэлтэй барилга бүхий Абу-Дабийн Хөрөнгө Оруулалтын Удирдлагын төвд дэлхийн 40 орноос ирж ажиллаж буй 1100 хүн л хариулж чадах байх. Чухам тэд л Абу-Дабийг 250 жилийн турш удирдаж ирсэн аль-Нахайяны удмынхны хөрөнгө мөнгө хаана, хэрхэн зарцуулагдаж байгааг мэднэ. Уг төвийн Захирлуудын зөвлөлийн 10 гишүүний зургаа нь Эмирийн төрөл төрөгсөд аж. Тэдний газрын тосноос олдог мөнгөний талаар Абу-Дабийн «хөрөнгө оруулалтын цүнхэнд» 800 тэрбум доллар бэлэн явдаг гэсэн яриа байдаг. Энэ бол асар их тоо, 800 тэрбумаа байг гэхэд 600, 700 тэрбум доллар ч маш их хөрөнгө. Сонирхолтой нь Абу-Дабид өөрийн нутаг дэвсгэр болон Африкт хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн хатуу дүрэм үйлчилдэг. Тиймээс ихэнх хөрөнгө оруулалт нь Америк руу чиглэсэн байдаг аж. Дараа нь Европ, Азид, гэхдээ Хятадыг оруулахгүйгээр. Тэд «Хятадын хууль манайхтай харшилдаг. Ер нь хятадуудтай ажиллахад их хэцүү» гэж ярьдаг юм байна.
-Хямрал зөвхөн ядуусынх
Хямрал нь ганцхан Дубайд тохиолдсон шүдний өвчин бөгөөд харин Абу-Дабид ёстой падгүй хэрэг. Абу-Дабийн онгоцны буудал дээр хэн ч машинаа хаядаггүй, бас гадаадын ажилчдыг ч халдаггүй. Гарч буй зардлын талаар бүр бодох ч хэрэггүй. Төсөөл дөө. Абу-Дабийн хүн ам 1.5 сая ба үүний 300 мянга орчим нь арабчууд, үлдсэн нь гадаадын иргэд шүү дээ. Тэгэхээр арабчуудын мөнгө дотогшоо биш гадагшаа урсгалтай байгаа биз. Гэсэн ч тэд мөд хоосрохгүй. Учир нь аз атгаж төрсөн 300 мянган арабчуудад дэлхийн газрын тосны нөөцийн есөн хувь, байгалийн хийн таван хувь оногддог. Тэгэхээр «Хямралын улмаас ядуус, хөлсний ажилчид, гадаадын ажиллагсдын толгой л өвдөх байх. Харин бидэнд огт хүртээлгүй» хэмээн Абу-Дабийн унаган иргэн ярьж байгаа нь зүгээр ч нэг онгирсон хэрэг биш бололтой.
-Мөнгийг тайван байлга
Абу-Дабид баримталдаг бас нэг зарчим бол ямарваа нэг корпо-рацийн томоохон багц хувьцааг худалдаж авахгүй байх гэнэ. Хувьцаа худалдаж авах дээд хэмжээ нь дөнгөж таван хувь. Тиймээс «Абу-Дабийн Эмирийн сан» хаана ч мажоритар (олонхи нь эрх барьдаг систем) хувьцаа эзэмшдэггүй. Өөрөөр хэлбэл тэд мөнгийг өөрийнх нь аясаар байлгадаг.
-Нэр төрийн хөрөнгө оруулалт
Эрх баригч гэр бүлийн мөнгө гадаадад төдийгүй дотооддоо ч эргэлтэнд ордог. Эмирийн эзэмшлийн «Эмирийнордон» зочид буудал дэлхийн хамгийн тансаг нь. Энэ «хаадын» ордны наймдугаар давхрын найман өрөөний угаалтуур, суултуур нь хүртэл шижир алтаар хийгдсэн байна. Эдгээр өрөөнд Абу-Дабид айлчилж ирсэн Персийн булангийн орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авдаг. Гэхдээ Саудын Арабын шейх тэр бүр АНЭ улсад зочлоод байхгүй. Магадгүй, хэдэн жилд ганц удаа айлчлах байх. Өөрөөр хэлбэл «хаадын өрөөнүүд» бараг зочингүй байдаг гэсэн үг. Тэгэхээр эндээс нэг ашиг олдоггүй бололтой. Тэгвэл тус зочид буудалд хаясан гурван тэрбум доллар бол зүгээр л төрийн хөрөнгө оруулалт блж таарах нь ээ. Түүнчлэн Абу-Дабийн эрх баригчдын бодож олсон имиж бүрдүүлэх өөр бусад томоохон төслүүд ч бий. Жишээ нь энэ оны 11 дүгээр сард анхны тэмцээнээ зохион байгуулах «Формула-1»-ийн уралдааны замын байгууламж. Энд зүгээр нэг явцын тэмцээн бус харин дэлхийн аваргын сүүлчийн шатыг зохион байгуулна. Өөр нэг зууны барилга, байгууламж» 160 мянган хүн оршин суухаар төлөвлөгдсөн хиймэл хот сүндэрлэх Саадият арал юм. Энд дэлхийд алдартай Луврын болон Гуггенхаймын музей, тав ба есөн одтой зочид буудлууд, гольф талбай зэрэг олон сонирхолтой байгууламжууд баригдах болно.