Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
2009.04.08

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын хаврын чуулган эхэлж, байнгын хороод хувиарынхаа дагуу хуралдаж эхэллээ.

УИХ-ын өнгөрсөн ээлжит бус чуулганаар төрийн албаны тухай хуульд “улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулж болохгүй” гэсэн өөрчлөлт оруулсан билээ. Ерөнхийлөгч харин энэ заалтыг улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай үед төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг буруулж болно гэсэн агуулгатай байна хэмээн хориг тавиад байгаа билээ. Ерөнхийлөгч мөн “улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал" гэж юуг ойлгох нь тодорхой бус байна. Ийм нөхцөлд төсөв санхүүгийн бэрхшээлтэй байдал бий болсон тохиолдолд "хямрал" нэрийн дор төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах хаалгыг нээсэн эрх зүйн орчныг энэ хуулиар бүрдүүлж байгаа нь төрийн албаны шинэтгэлд ухралт болно гэж үзэж байгаа ажээ. 


Өчигдөр Хуульзүйн байнгын хороо дээрх ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар хэлэлцээд хоригийг хүлээж авах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-аар хэлэлцэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.