2009.07.09

Монгол, Японы эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эрмэлзэх 10 зүйл

Шинэ Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 2009 оны 02 дугаар сард Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Д.Ганхуяг, Я.Батсуурь, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, З.Энхболд нар энхтайван, хүмүүнлэгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Япон улсын Сасакава сангийн санхүүжилтээр Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ айлчлалын хүрээнд 2008-2012 онд хоёр орны парламент, парламентын бүлэг болон засгийн газрын хооронд харилцан ашигтай, хамтран ажиллах төслүүдийн талаар санал солилцон, санал нэгдсэн төслүүдтэй холбогдуулан, тэмдэглэл хийж, уг тэмдэглэлийг хоёр орны парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн билээ.

Монгол, Японы парламентын гишүүдийн зүгээс хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эрмэлзэх 10 зүйл

2009 оны 2 дугаар сар 5

-Хоёр талын эдийн засгийн харилцааг дэмжих чиглэлээр Парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

-Монгол улсад шилжилтийн үе үндсэндээ дуусч, тогтвортой хөгжлийн шинэ шат эхэлж буйтай холбогдуулан засгийн газрын шугамаархи зээл, тусламжийн зэрэгцээ хувийн хэвшилд суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагаанд шилжихийг зорих,

-Дэлхийн санхүүгийн хямралын улмаас МУ-ын эдийн засагт гарч буй хүндрэлийг гэтлэн давах хийгээд нэгэнт хамтын хүчээр буй болгосон ардчилалыг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд “3 дахь хөрш” Япон улсаас дэмжлэг авах,

• МЯ-ны харилцаа хамтын ажиллагааг “3 дахь хөрш”-ийн томьёололд суурилан хөгжүүлэх чиглэлээр ажиллах

• МЯ-ны худалдаа, эдийн засгийн харилцааны хүрээнд 2 талын сонирхолд нийцсэн хэрэгжих боломжтой, МУ-ын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр болохуйц доорхи санал, төсөл, арга хэмжээг идэвхитэй дэмжиж ажиллах,

  1. Дорнод аймгийн нутаг дахь ураны ордыг түшиглэн Монгол, Япон, Оросын гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд Yellow cake үйлдвэрлэх үйлдвэрлэлийн бааз байгуулах
  2. Дээрхи жишээн дээр тулгуурлан ГХЭ, нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийг эхний ээлжинд олборлох, улмаар Японы өндөр технологид тулгуурлан эцсийн бүтээгдхүүн хийж тус улсын үндэстэн дамжсан корпорациудын сүлжээнд оролцох,
  3. Уул уурхайн салбарын хөгжлийн угтвар нөхцөл болгон дотоодын болон ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн нөхцлийг сайжруулах,
  4. УБ хот орчмын бүс нутгийн эрчим хүчний тогтвортой хангалтыг сайжруулах, Хятадад эрчим хүч экспортлох зэрэг зорилгоор Цэвэр хөгжлийн механизмын хүрээнд Япон Улсын Засгийн газрын ХАЁТ болон хувийн хэвшлийн оролцоотойгоор дулааны цахилгаан станц барих боломжийг судлах,
  5. Шинэ нисэх буудлын төслийг графикийн дагуу хэрэгжүүлэхийн зэрэгцээ үүнийг УБ-ын дагуул хот болгон хөгжүүлэх, ирээдүйд бүс нутгийн зангилаа нисэх буудал, олон улсын хамтын ажиллагааны төв болгох чиглэлээр тогтмол санал солилцож ажиллах,
  6. МУ-ын хүн амын нягтаршил, оюуны чадавхи, өнөөгийн хөгжлийн хандлага зэргийг харгалзан тэргүүлэх технологи ялангуяа мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг Японы МТ компаниудиас ирэх ажлаар хангах (оutsourcing) зорилтыг бодлогоор дэмжиж ажиллах, (Аутсорсинг нь Японы компаниудын хувьд зардлаа хэмнэж өрсөлдөх чадвараа сайжруулах ач холбогдолтой.)
  7. ЖДҮ-т зориулсан Хоёр шатлалт зээлийн 2 дахь ээлжийг ойрын үед хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах,
  8. Олон улсын нисэх буудал ашиглалтад орохтой холбогдуулан Монголын Дорнод бүс нутагт орших 270 мянган га талбайд органик хүнсний том масштабын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамтран зохион байгуулах,
  9. Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх үүднээс Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрийг тэргүүн ээлжинд байгуулах, улмаар Эдийн засгийн түншлэлийн гэрээ / EPA / байгуулах чиглэлээр ажиллах,
  10. Мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтан бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллах,
  11. Хойд Солонгос түүнчлэн Зүүн хойд азийн бүс нутаг улмаар Олон улсын хэмжээнд энхтайваныг сахих, байгаль орчныг хамгаалахад хамтарч ажиллах.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.