2009.07.21

2007-2008 онд санаачилсан хуулиудын жагсаалт

• Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
• Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
• Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
• Нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
• Монгол улсын мянганы хөгжлийн цогц бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
• Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4,7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 7, 11, 12, 13-р байрны асуудлаарх 1971 оны нууц протоколоор үүссэн харилцааг зохицуулах “Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл
• Монгол улсын засгийн газар, “Айвехоу майнз Монгол ИНК” ХХк-ын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
• “Эрүүл мэндийн салбар дахь үндэсний хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хүрээнд стратегийн боловсронгуй болгох арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчдөөс гаргасан санал шүүмжлэлийн дагуу холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай
• Төв банкны /монголбанкны/ тухай болон банзны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, монгол банкны үйл ажиллагааны тухай
• Засгийн газрын "40.000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд газар зохион байгуулалт, ашиглалтын болон орон сууцны төлөвлөлт, дэд бүтцийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх / B.O.T- buit on operation transfer/, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, орлого багатай иргэд болон төрийн албан хаагчдын орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх эдгээр зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулж оновчтой тогтолцоо болон эрхзүйн орчинг бүрдүүлэх тухай
• “Эмээлт майнз", "Төв Азийн уран", "Хан ресурс" ХХК-ний үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, шаардлагатай байгаа эрх зүйн орчинг бүрдүүлэх, ураны орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж байгаа асуудлын тухай.
• Дорнод аймгийн Матад сумын Тамсаг булгийн орд газарт уйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг Монгол" Компани үйл ажиллагаа, Газрын тосны тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт, манай улсын татварын бодлогод өөрчлөлт орс ой холбогдуулан тогтвортой байдлын талаар тус компаниас ирүүлсэн хүсэлтийг судлах, нефть боловсруулах үйлдвэрийг ойрын үед байгуулах боломжийг судлах, цаашид өөр бүс нутагт газрын тосны хайгуул хийх эсэх, ямар ордын нүүрсийг боловсруулж шингэн түлш гаргах талаар
• Ашигт малтмалын тухай хууль, бусад шийдвэр, дүрэм журам нь холбогдох харилцааг зохицуулж чадаж байгаа эсэх уул уурхайн салбарын амжилттай хөгжүүлсэн болон хөгжүүлж буй орнуудын нийтлэг болон сайн туршлага, олон улсын хандлагад хэр нийцэж байгаа эсэх шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай
• Банк санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарсан зах зээлийг хөгжүүлэх, Монголбанк болон арилжааны банктай холбогдолтой хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, барьцааны баталгааны эрх зүйн орчинг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан бага хүүтэй урт хугацааны санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулах, Жижиг, дунд үйлдвэрийн тухай зэрэг хууль. тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Хөрөнгийн зах зээлтэй холбогдсон бодлого зохицуулалт болон эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээллийг ил тод болгох. Компани тухай, Үнэт цаасны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шинэчлэх тухай
• Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн хэрэгжилт болон гадаад орнууд, олон улсын байгууллага, хандивлагчдаас авч ажиллаж байгаа зээл, тусламжийн зарцуулалтын байдал, үр дүнгийн тухай
• Орон гэргүй иргэдийг дэмжих тухай
• Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
• Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай
• Хадгаламжийн даатгалын тухай багц хууль
• Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
• Санхүүгийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
• Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай
• Хот байгуулалтын тухай хууль
• Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх зармыг тухай хуулийн төсөл, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
• Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ компани үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, техник зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт, борлуулалт, өртөг зардлын байдал болон эдийн засгийн үр ашигтай, хөрөнгө оруулалтын үр дүнгийн байдлын тухай хууль

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.