2009.05.24

Шар айраг,дарсыг хэвлэл,мэлээллээр хязгаартайгаар сурталчлахаар тусгажээ

Өнгөрсөн долоо хоногийн байнгын хороод, УИХ-аар Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байв. Уг хуулийн төслийг Ж.Сүхбаатар, З.Алтай, Р.Амаржаргал, Д.Одбаяр, Д.Энхбат, З.Энхболд нарын гишүуд санаачилжээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлд 11 дүгээр зуйл нэмэлт оруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шар айраг, дарсыг хязгаартайгаар сурталчлахаар тусгажээ. Уг нэмэлтэд сочин, сэтгүүлийн байгууллагууд 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан шар айраг, дарсыг хязгаартайгаар сурталчлахдаа өдөр тутмын сонин долоо хоногт нэг удаа, хэвлэлийн нэг нүүрийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээчд, долоо болон арав хоног тутмын сонин пард нэг удаагийн дугаарын нэг нуүрийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээнд, нийтийн хэвлэл захиалгад орсон сэтгүүл нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээнд, радио, телевизийн байгуулг.агууд орон нутгийн цагаар 2.00 цагаас 06.00 цагийн хооронд хүртэл сурталчилж байхаар тусгасан байна. Хууль санаачлагчид энэ төрлийн бүтээгдэхүүний зарим зар сурталчилгааг хязгаартайгаар түгээх нь хэвлэл мэдээллийн байгууллагын орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзжээ. Хууль санаачлагчид шар айраг, дарс зэрэг согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх нь бусад төрлийн хатуулаг ихтэй согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх явдлыг багасгахад нөлөөтэй. Мөн соруулах ундааны сурталчилгааг хориглолгүй тодорхой хэмжээний хязгаарлалт тавих маягаарчөлөөлөх нь согтууруулах ундааны зохистой, соёлтой хэрэглээг хэвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлж болох талаар хуулийн танилцуулгадаа дурджээ.

Ихэнх орнуудад шар айраг, дарс зэрэг согтууруулах ундааг хязгаартайгаар сурталчилдаг байна. Нөгөө талаас шар айраг, дарсны хэрэглээ нь хатуулаг ихтэй согтууруулах ундаатай харьцуулахад хор уршиг бага төдийгүй зарим тохиолдолд эмчилгэомий үүрэг гүйцэтгэх нь бий гэнэ. Уг хуулийн төсөлд хатуулаг багатай зарим согтууруулах ундаа буюу шар айраг, дарсыг хэвлэл, мэдээллийн хэрэгс лээр тодорхой хязгаарлалттайгаар сурталчлахыг зөвшөөрөхөөр тусгажээ. Зар сурталчилгааны тусай хуульд нэмэлт оруулахтай холбогдуулан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд ч нэмэлт оруулах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.