Нэгдсэн чуулганаар нэг тогтоолын төсөл эцэслэн батлагдана
Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар доорхи 3 тогтоолын төсөл, нэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдэх нээ.
1. Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
2. Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
3. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол болон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
4. Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл оржээ.
Харин нилээдгүй олон хууль, тогтоолыг чуулганаар хэлэлцэх нь зөв үү, хэлэлцэх шаардлаггүй юу гэдгийг шийдэх бололтой.
- Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
- Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Өрсөлдөөний тухай хуулийн төсөл
- Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Харин энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар нэг тогтоол эцэслэн батлагдахаар төлөвлөөд байгаа юм. Энэ бол Монгол Улсын Их Хурлын гишүүний болон Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл ажээ.