АН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа.
АН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа.
Өнгөрсөн даваа гариг АН-ын бүлгийн хуралдаанаас Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль дуустал Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиудыг УИХ хэлэлцэхгүй байх нь зохистой гэсэн шийдвэр гарагсан билээ. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэх үед АН бүлэг чуулганаас завсарлага авах авч байгааг мэдэгдлээ.
АН-ын бүлгийн Ч.Сайханбилэг дарга завсарлага авах болсон үндэслэлдээ дараах тайлбарыг өглөө. "Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил эхэлсэн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх нь зохисгүй. Тиймээс ирэх тавдугаар сарын 25-наас хойш хэлэлцэх саналтай байна. Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг дагалдах хуулиудтай нь холбож, хэлэлцэж эхэлбэл илүү төгөлдөржинө. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газар ямар үндэслэлээр дэмжээгүй вэ гэдгийг манай намаас ажлын хэсэг гарсан, тодруулахаар ажиллаж байгаа. Тиймээс завсарлага авлаа" гэв.