УИХ-ын гишүүдийг рекламд тоглохыг хориглоно
2009.04.15

УИХ-ын гишүүдийг рекламд тоглохыг хориглоно

УИХ-ын гишүүн /Төрийн өндөр албан тушаалтны/-ий ёс зүйн хэм хэмжээний дүрэм батлах тухай тогтоолын төсөлд УИХ-ын гишүүний “хийж болохгүй, хориглосон” нилээд олон заалтыг оруулжээ.

Тухайлбал УИХ-ын тухайн гишүүн эрхэлдэг бизнесийнхээ чиглэлийн хуулийн төсөл хэлэлцэх үед санал хураалтад оролцохыг хоригложээ. Ингэснээр нь хэн нэгэн гишүүн өөрийн хувийн эрх ашигтаа нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулдаг, баталдаг байдлыг таслан зогсооно хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа ажээ. Мөн УИХ-ын гишүүний эрх мэдлийнхээ хүрээнд үйл ажиллагааг нь хянадаг, хянадаггүй байгууллагуудад өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэсний төлөө нэмж мөнгө, хөнгөлөлт, зээл авах, үнэгүй үйлчлүүлэхийг ч бас хориглосон байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн хэнбгуай ч нэг сарын цалингаасаа илүү үнэтэй бэлэг, дурсгалын зүйл бусдаас авахыг бүрэн хориглох ажээ. Өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ёс зүйн дүрэм  хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Ганбямба “нэг зүйл”-ийг асуусан юм.
Н.Ганбямба: Би Ёс зүйн дүрэм боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн нэг. Дүрэм нэлээд чамбайрч орж ирсэн шүү. Засгийн газрын гишүүдийг дүрэмд хамруулах нь зүйтэй байх. Нэг зүйл сануулахад УИХ-ын гишүүд рекламд тоглоод гүйгээд байгаа шүү. Ямар нэг ашиг сонирхлын үүднээс дээрх байдлыг хязгаарлах тухай заалт дүрэмд оруулбал ямар вэ?
Су.Батболд: УИХ-ын гишүүний .бүрэн эрхээ ашиглан эд хөрөнгө олохыг хориглох тухай заалт дүрэмд бий. Хэрэв дүрэм баталбал тийм байдал гарахгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.