Б.Бат-Эрдэнэ: Д.Дэмбэрэл дарга хүнийг үг хэлсний дараа нь микрофон ашиглаад мушгиж байдгаа болих хэрэгтэй
Өчигдрийн чуулган дээр баг, хороодын засаг дарга нарийг төрийн захиргааны албан хаагч хэмээх ангилалд оруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай хэлэлцэх үед УИХ-ын гишүүд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Дэмбэрлийг эгдүүцлийг хүргээд авлаа.
Б Бат-Эрдэнэ гишүүн "УИХ баталсан шийдвэрээ 180 градусаар эргүүлж шийдвэр гаргах гэж байна. УИХ алд дэлэм алдаатай шийдвэр гаргадаг гэсэн ойлголт ард иргэдэд төрөхөөр байна. Улс орон даяар хичнээн хүний цаг, хөрөнгийг үрэв. Ард түмэн биднийг хараад УИХ гэж дээ хөөрхий зайлуул гэж харж байгаа. Ер нь хууль зүйн шинжлэх ухааны онол гээд ийм эргэж буцах шийдвэрийг гаргахгүй байх талаас нь бид анхаармаар байна. Цэцийн дүгнэлтийг анхаарч хэлэлцэх ёстой" гэж хэлсэн нь УИХ-ын даргын дургүйцлийг хүргэв бололтой. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл " УИХ дандаа буруу шийдвэр гаргаад байна гэж ойлгож болохгүй. Явах ёстой замаараа явж байна. Хуульч гишүүн Б.Бат-Эрдэнэ үүнийг ойлгох хэрэгтэй. Дараа нь Б.Бат-Эрдэнэ гишүүн нэг минутын эрхээ авч санал хэлэхийнхээ өмнө "Д.Дэмбэрэл дарга хүнийг үг хэлсний дараа нь микрофон ашиглаад мушгиж байдгаа болих хэрэгтэй. Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг УИХ гаргах эрхгүй. Хичнээн хэмжээний зардал чирэгдэл учруулснаа тооцох хэрэгтэй" хэмээн хариу барилаа.