Өнөөдрийн УИХ-ын чуулганы ирц
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас Ц.Баярсайхан, Л.Болд, С.Оюун, Х.Тэмүүжин, Ц.Элбэгдорж гэсэн 5 гишүүн чөлөө авчээ.
Харин амралтын өдрүүдээр хөдөө, орон нутагт очиж ажиллахаар нилээд хэдэн гишүүд чөлөө авсан байна. Нэрлэвэл Д.Арвин, С.Бямбацогт, Ц.Цэнгэл, Д.Дамба-Очир нар өөр, өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллахаар явсан бол Төв аймгаас сонгогдсон Су.Батболд гишүүн Булган аймагт ажиллахаар явжээ.
Хөдөө орон нутгаас гадна гадаад томилолттой хэд хэдэн гишүүд эзгүй байгаа юм байна. Р.Буд, Р.Амаржаргал нар БНСУ-д яваа бол, Гадаад хэргийн сайд Сү.Батболд Японд айлчлал хийж яваа ажээ. Мөн Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Түүний энэ айлчлалын бүрэлдэхүүн түүнээс гадна УИХ-ын 6 ч гишүүн яваа юм байна. Харин Э.Мөнх-Очир, Ц.Нямдорж нарын хоёр гишүүн өвчтэй учир чуулганы танхимд ирээгүй байна.
Ингэснээр өнөөдрийн УИХ-ын чуулганы ирц чөлөөтэй 5, өвчтэй 2, орон нутагт ажиллаж байгаа 5, гадаад томилолттой 8 гэсэн нийт 20 гишүүн чуулганаас чөлөө авч, 55 –н чуулгандаа оролцож байна.