2022.05.09

Сургалт спорт өдөрлөг боллоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн МАН-ын Хорооныхоо гишүүдийн дунд зохион байгуулж буй Сургалт спорт өдөрлөгийн эхний арга хэмжээ 2022 оны 05 сарын 08-ны энэ өдөр зохион байгуулагдлаа.

Дүүргийн 25 хороо тус бүрээс 50 гишүүн буюу нийт 1250 гишүүн оролцохоос эхний арга хэмжээнд 1, 2, 3, 4, 24 дүгээр хороодын төлөөлөл 250 гишүүн хамрагдсан юм.

Нэгдмэл зорилгын дор хамт олонч, нөхөрсөг уур амьсгалтайгаар, нээлттэй санаа бодлоо солилцоход өдөрлөгийн зорилго оршиж байгаа.
Ж.Ганбаатар гишүүн үлдсэн хороодуудын өдөрлөгийг 5, 6 дугаар сардаа багтаан хийхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn