“Багшаа хүндэлье-2022” арга хэмжээг зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жил бүрийн 10 дугаар сард багш нарын баяраар “Багшаа хүндэлье-2022” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Харин цар тахлын улмаас хойшлогдож байсан тус арга хэмжээ энэ сарын 5-нд зохион байгуулагдаж, БГД-ийн сургууль, цэцэрлэгийн 3200 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар урилгыг маань хүлээн авч, Улаанбаатар паласын танхим дүүрэн хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүй хойч үеэ ёс суртахуунтай, эрдэм мэдлэг тѳгс, эх оронч, дэлхийн иргэн болгон тѳлѳвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа эрхэм Багш нараараа бахархаж, бас талархаж явдгаа илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.10.23
2024.10.17
2024.10.17