Баянгол дүүрэг 2022 оныг "ЖДҮҮ-г дэмжих жил" болголоо
Дүүргийн ИТХ-ын /2021.12.17/-ны ээлжит хурлаар товлосон асуудлаа хэлэлцэж, холбогдох шийдвэр, тогтоолыг баталлаа. Тухайлбал, дүүргийн 2022 оны төсвийг баталж, Албан даалгаврын хэрэгжилтүүдтэй танилцан, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж, ирэх оныг Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан байна.
ИТХ-ын төлөөлөгчид энэ өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр оролцож, 2021 оны дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг тус тус хэлэлцэж, 2022 оны Газар зохион байгуулах төлөвлөгөөг баталжээ.
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа "Баянгол дүүргийн ИТХ-ын эрхэм тэргүүлэгч, төлөөлөгчиддөө дүүргийн ард олны итгэл, хүндэтгэлийг хүлээн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, шийдвэр гаргах түвшинд гар сэтгэл нийлэн, нэг жилийг тодорхой бүтээмжтэй, зорилго үйлсээ шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажилласанд талархал илэрхийлье.
2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгагдсан хэм хэмжээний хүрээнд ДИТХ шинэ эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.