Баянгол дүүрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллана
2022.04.20

Баянгол дүүрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын алба нь дүүргийн хүн амын нийгэм, эдийн засгийн чадавх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудаас гаргасан бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

Түүнчлэн ИТХ-ын Зохион байгуулалт, хамтын ажиллагааны хэлтэс олон улсын байгууллагуудтай хамтран нийгэм, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна. 2022-04-14-ны өдөр Дэзэрэт олон улсын байгууллагатай хамтран ажиллах баримт бичигт холбогдох талууд гарын үсэг зурлаа.

Дүүргийн ИТХ-ын даргын санаачилгаар зохион байгуулагдсан энэхүү албан уулзалтаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны БГД дэх салбар зөвлөлийн дарга Ц.Түмэндэмбэрэл, Дэзэрэт олон улсын байгууллагын захирал Д.Пүрэвжаргал нар баримт бичгийг баталгаажуулан гарын үсэг зурсан.

ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсч, дүүргийн ЭМТ болон өрхийн эмнэлгүүдийн ачаалал, тоног төхөөрөмжийн хангамж хүртээмжийн талаарх судалгааны мэдээллийг танилцуулж, харилцан санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn