УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллалаа
2022.03.07

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллалаа

Өнгөрөгч Ням гарагт /2022.03.06/ Баянгол дүүргийн 11-р хорооны Ахмадын зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Х.Ганхуяг гишүүн нийт ахмад настан, азай буурлууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж, залуучууд бидэндээ алт шиг сургаалаа үргэлж хайрлаж явахыг хүслээ.

Мөн Баянгол дүүрэгт байрлах Монгени Цогцолбор сургуулийн удирдлагуудтай уулзаж, тус сургуулийн сургалтын чанар болон орчныг дээшлүүлэх, Монгол ахуй соёлыг сурагчдад түлхүү таниулах талаар ярилцлаа.

Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах өөрийн төлөөлөгчийн газарт иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, биечлэн уулзлаа. Тэрээр уулзалтад хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө бүхий л бололцоогоороо дэмжин ажиллах болно хэмээлээ.