7 аймагт халдвар тархаад байна
2009.10.21

7 аймагт халдвар тархаад байна

Энэ сарын,12-нд манай орон томуугийн А хурээний Н1N1 вирусын халдвар дэгдсэн 197 дахь орон болсон. Өчигдрийн 12.30 цагийн байдлаар вирусын халдварын тохиолдол 126-д хүрчээ. Эдгээрийн 52 нь ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд 25 нь эдгэрч эмнэлэгээс гараад байна. Тус төвөөс нийт 2729 хүнд харуулдан тандалтаар судалгаа хийж, сорьц тавьснаас 74 хүн нэмж илэрсэн аж. Үүнд 13 сурагч, найман оюутан, найман ажилгүй, 17 ажил эрхлэгч, цэцэрлэгийн насны нэг, жирэмсэн, чихрийн шижинтэй, уушигны өөрчлөлттэй хүн тус бүр нэг байгаа гэнэ. ЭМЯ-наас үлдсэн 27 хүний биеийн байдал сайн байгаач мэдээлсэн юм. Аймгуудаас Өвөрхангайд хоёр, Хэнтийд гурав, Сэлэнгэ нэг, Дархан-Уулд нэг, Дорнодод хоёр, Багануурт тав, Налайхад нэг гэсэн 7 аймагт нийт 15 хүн гахайн томуугийн вирусээр өвчилсөн нь тогтоогдсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.