УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих цогц сургалт боллоо
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар Хаан банкны Жижиг Дунд Бизнес эрхлэгчдийг дэмжих төв, БЗД-ийн ЖДҮ дэмжих төвтэй хамтран БЗД-ийн бизнес эрхлэгчдийг зээл, санхүүжилт авахад шаардагдах ур чадвар эзэмшүүлэх чадавхжуулах цогц сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар:
• Бизнес хэрхэн эхлүүлэх
• Бизнесийн төсөл хэрхэн бичих
• Бизнесийн чиг хандлага
• Төсвийн санхүүгийн тооцоолол хийх сэдвээр мэдээлэл, арга зөвлөмж өгсөн юм.
Сургалтанд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчдэдээ болон “BEST program” мэргэжлийн хамт олонд баярлалаа.
Холбоотой мэдээ
2024.11.13
2024.11.10
2024.11.09