Шинэ Ерөнхий сайдад амжилт хүслээ
2009.10.29

Шинэ Ерөнхий сайдад амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар МАХН-аас санал болгосон Сүхбаатарын Батболдыг хүлээн авч уулзлаа.


Ерөнхийлөгч, улс эх орны урт удаан хугацааны хөгжлийн суурь тавигдаж байгаа энэ цаг үед Монголын төр засаг их ачаа дааж, өндөр хариуцлагатай байх түүхэн үүрэгтэйг онцлоод, шударга ёсыг баримтлан, хуулийг хэрэгжүүлж, эрч хүчтэй ажиллахыг Ерөнхий сайдад нэр дэвшигч С.Батболдоос хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.