Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
2009.09.25

Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиад, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өнөөдөр өргөн мэдүүллээ.

УИХ-ын дарга дээрх хуулиийн төслүүдийг хүлээн авч 2009 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд оруулахаа мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.