2009.08.17

С.Эрдэнэ: Би Эвслийн Засгийн газрын ар дахь улс тєрийн зорилгыг илчилсэн

Нийслэлийн АН-ын дарга, УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Та намынхаа ҮЗХ-ны хурал дээр Засгийн газарт хамтарч ажиллахын ард улс тєрийн хэд эдэн том зорилго байна хэмээн мэдэгдсэн. Нууц биш бол ямар зорилго байгааг нь тодруулахгүй юу?

-ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь Засгийн газарт орох асуудлыг дэмжээгүй. Тэр байтугай хурал орхисон гишүүд олонх нь байсан юм шүү. Тухайн үед удирдлагын зүгээс хүч түрсэн байдалтай, хурал зохион байгуулагчид Эвслийн засгийн газрыг дэмжих тал руу зүтгүүлсэн уур амьсгалтай байсан. Шударгаар санал хураалт явуулж, гишүүдээ сонсч олонхио хүндлэх зарчмаар явсан бол заавал хурал хаях албагүй л дээ. Намын шинэ удирдлагууд илэрхий бярдсан, аагласан байдлаар хандлаа. Бид чинь АН шүү дээ. Єнєєдєр хэн нэгэн намын дарга гарч ирээд хязгааргүй эрх мэдэлтэй дарангуйлагч болдог тийм нам биш. Нэгэнт ардчиллын зарчим, шударга ёс гэж байдаг бол парламентын засаглалын єєрийнх нь онцлог гэж бас байна. Олонх нь эрхээ барьж, цєєнх нь хяналтаа тавьдаг. Тэгж байж парламентын засаглал єєрєє шударга байх нєхцєл бүрддэг.

Энэ утга санааг ойлгуулах гэж нэлээд оролдлоо. Эвслийн Засгийн газар байгуулах зорилгын цаана асар том улс тєрийн агуулгууд оршиж байна гэж би харсан. Үүнийгээ ч илэрхийлсэн. Єнєєдєр үндсэндээ орон нутгийн сонгуульд МАХН ялагдах нєхцєл байдал үүсээд байна. С.Баяр тэнэг хүн биш. АН-ыг татаж авснаараа нэгэнт үүссэн орон нутгийн сонгуулийн уур амьсгалыг зєєллєх, єєрийнхєє намд ашигтайгаар эргүүлэх, хоёрдугаарт, ирэх жилийн Ерєнхийлєгчийн сонгуульд АН-аас дэмжлэг авч, улмаар тус намаас нэр дэвшигчийн хүчийг сулруулах бодлогыг баримталж байгаа. Би 18,19 жил улс тєрийн ажилд оролцож зүтгэж ирсний хувьд хаана юуг анхаарах вэ гэдгээ мэднэ. Үндэслэлийг ул суурьтай гаргаж хэлсэн. Харамсалтай нь хурлын удирдлага болон намын даргын зүгээс энэ асуудлыг үл ойшоосон байдлаар хандсан, Тиймээс ҮЗХ-ны хурал дээр тийм алхам хийхэд хүрснийгээ єнєєдєр буруу гэж бодохгүй байна. Монголд шударга ёс байх ёстой. Парламентат ёсны нэр хүнд єндєр байх учиртай. Үүнийг устгаж, унагаах гэсэн бодлого, явуулга маш хүчтэй явж байна. Энэ бүгдийг л ил тод хэлсэн.

-Н.Алтанхуяг дарга гишүүдийн 61 хувь нь МАХН-тай хамтрахыг дэмжсэн хэмээн мэдэгдсэн. Харин та хурал орхиж гарснаа буруу алхам хийгээгүй гэж үзэж байгаа юм байна. АН-ын дүрэмд хурал орхиж гарсан гишүүдийг дэмжсэнээр тооцдог юм биш үү?

-Намын дүрэмд тийм заалт бий. Гэхдээ аливаа асуудлыг дэмжсэн хүн хурал хаяна гэж байхгүй. Дургүйцлээ илэрхийлж л орхиж гарна шүү дээ. Манай намын дүрмийн заалт нэгдүгээрт, єєрєє үл ойлгогдох, хоёрдугаарт, ҮЗХ-ны гишүүдийн эрхийг хязгаарласан байдаг юм. Энэ хуульчилсан асуудал биш ээ. УИХ-ын гишүүн тодорхой хууль дүрмийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж хурал орхиход дэмжсэнд тооцдоггүй шүү дээ. Түүнтэй л адил юм даа.

-Хурал орхиж гарсан гишүүд санал тооллогын асуудлаар шаардах бичиг єргєн барих уу?

-Бид АН-ын хяналтын ерєнхий хороонд єргєдєл гаргана. Үндэслэл нь хэн олонх болсон гэдэг асуудлаар биш. ҮЗХ-ны хурлын санал хураалтад оролцох эрхгүй хүмүүс орсон асуудлаар гомдол гаргах бодолтой байгаа.

-Ямар хүмүүс?

-Миний мэдэхээр нэр бүхий 6-7 хүн байгаа, Хуучин ҮЗХ-ны гишүүн байсан. Одоо бол гишүүн биш.

-Эвслийн Засгийн газарт АН таван суудал авиа. Мүдн хоёр, “Алтан гадас” фракц гурван суудал авахаар тохиролцсон гэх юм?

-Тэгээд МоАХ нь яах вэ.

- Суудал авах хүмүүсийн жагсаалтыг Л.Гансүх гишүүн тэргүүлж байна гэх сураг сонсогдсон. Харин МоАХ-ныхон ямархуу яриа хєєрєєтэй байна?

-Аливаа юманд ноён нуруу, хударга гэж нэг юм байх ёстой. Хударгагүй аашлахаараа л асуудал єєрєє утгаа алддаг. Энэ намын гол ноён нуруу, ачааг үүрч яваа хэсэг нь єнєєдєр МоАХ, түүний мянга мянган партизанууд. Асуудал зєв үү, буруу юу гэдгийг нам дотор бодитойгоор оршин байгаа бүлэглэл, фракцуудын хооронд зєв ярьж, зєвшилцєж, ойлголцож явах нь АН-ын үндсэн зарчим. Ємнєх дарга, удирдлагууд М.Энхсайхан, Р.Гончигдорж, Д.Дорлигжавын үед АН тогтворгүй, дотроо зєрчилдєєнтэй явж ирсэн. Ц.Элбэгдоржийн үед дотроо хэчнээн маргаж мэтгэлцдэг ч гэсэн гаргасан шийдвэртээ нэгдэж чаддаг болсон. Ийм хэмжээнд хүрсэн. Харамсалтай нь єнєєдєр энэ амжилтаасаа ухарч байна. Аливаа юм урагшилж байх ёстой. Намын шинэ дарга, удирдлага энэ талаар туршлага бага. Єєрєєр хэлбэл, намыг удирдах, намын дарга байх чадвар дутаж байна гэж би харж байгаа.

-”Манай намыг элэг барьж байна” хэмээн Ц.Элбэгдорж хэлсэн. АН-ын үе үеийн дарга нар олонд танигдсан хүмүүс байлаа. Н.Алтанхуяг даргын хувьд тэдний адил лидер мєн үү?

-Манай намд улс тєрийн хүчтэй лидер олон. Бүгд л олон түмэнд танигдсан, чадварлаг, боловсролтой, Н.Алтанхуяг ч гэсэн намын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Сангийн болон Хүнс, хєдєє аж ахуйн сайдын алба хашиж байсан хүн. Энэ утгаараа манай намын чадварлаг боловсон хүчин, лидерийн нэг. Гэхдээ намын дарга гэдэг бол єєр байх ёстой. Хүчтэй, олон түмнийг араасаа дагуулах, зохион байгуулах чадвартай хүн байх учиртай. Энэ үүднээс авч үзвэл, тэр хэмжээнд хараахан хүрээгүй юм уу гэж харагдаж байна.

-Засгийн газарт хамтрахыг эсэргүүцсэн гишүүд улс тєрийн єєр нам байгуулаад гарах юм биш байгаа хэмээн ажиглагчид хэлж байна?

-Тийм юм байхгүй ээ. Єнєєдрийн АН-ыг бий болгох гэж 18 жил хєдєлмєрлєсєн. Би 2000 онд АН-ыг үүсгэн байгуулсан дєрвєн гол намын нэг Монголын ардчилсан намын дарга байсан. Тухайн үед энэ намд Монголын ардчилсан нам нэрийг єгєх гэж би ямар ч албан тушаал аваагүй. Зєвхєн энэ нэрийг л санал болгосон. Єнєєдєр монголын лидер намуудын нэг боллоо. Энэ утгаар нь аваад үзвэл, єєрийнхєє босгосон гэрийг юу гэж орхиж гарах вэ. Гэрт минь орж ирчихээд агсам тавьж түйвээгээд байгаа хүмүүстэй л хатуу тэмцэх ёстой. Би тийм л зарчим барина. Урд нь намуудын нэгдэл байхад салж бутрах асуудал байсан. Гэхдээ би З.Энхболд гишүүнийг ч тийм үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна. Би єєрєє ч тийм алхам хийхгүй. Харин намаа зєв нам байлгахын тєлєє тэмцэнэ.

-З.Энхболд гишүүний хувьд таниас єєр байр суурьтай юм уу гэж ажигласан. МАХН-тай хамтарч болно. Шалгуур тавья, хугацаа хэрэгтэй гэсэн байдлаар асуудалд хандсан?

-Би ч гэсэн санал нэг байгаа. Єнєєдєр аливаа эвсэл, хамтарч ажиллах гэдэг чинь нэг нь хадаг барьж, нєгєє нь гүйж очдог асуудал биш. Үнэхээр улс орон, ард түмний эрх ашгийн тєлєє ажиллах гээд байгаа бол хамтрахаас татгалзах юм алга. Зүгээр нам дамжсан олигархиудын шоу тоглолт, уул уурхай, ашигт малтмалаас аль болох хувь, хувьцаа цохих гэсэн оролдлогуудыг би дэмжихгүй ээ. Миний харж байгаагаар эд нар ард түмний сайн сайхны тєлєє гэхээсээ илүү ашиг хонжооны тєлєє л явж байна. Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, сайн сайхны тєлєє гэж ярьж байгаа нь тэдний амны уншлага шүү дээ.

-Зєрчилдєєн, үзэл бодлын зєрүү танд ямар нэг дарамт шахалт авчирч байна уу?

-Би ямар ч ажил, албан тушаалд очсон дандаа л шүүмжүүлж байдаг. Гол шалтгаан нь ажил хийхсэн, бүтээхсэн гэж явдаг. Болохгүй, бүтэхгүйтэй тэр болгон эвлэрээд байдаггүй хатуу зантай. Тэр маань хүмүүст таалагддаггүй. Тэр байдлаасаа болоод шүүмжүүлэхийн зэрэгцээ тодорхой эрх мэдэлтнүүдийн шахалт хавчилгад байнга єртдєг. Гэхдээ би бууж єгдєггүй л дээ. Єнєєдєр сайхан ярих нэг єєр. Сайн ажиллах бас єєр. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл, тодорхой нєхцєл тавих ёстой. Эхлээд тавьж байгаа саналыг нь шүүрч авчихаад дараа нь нєхцєл тавина гэж байхгүй. Нєхцлєє гэрээ, эрх зүйн хэмжээнд баталгаажуулаад цааш явах ёстой. Адаглаад хэн, хэндээ хяналт тавьдаг хэмжээнд байх учиртай. Тэгээд наад зах нь аль нэг тал хүч түрж асуудал шийддэггүй. Дургүйгээ хүрэхээр гэр бүл цуцлаад “Чи зайл, гap”гэдэггүй байх зарчмуудаа тохирч байж ярих нь зєв байх аа. Орон нутгийн сонгуулиар МАХН одоо байгаа боломжуудаа хадгалж үлдээд, манайхыг зайл, гар гэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Удлаа гэхэд Ерєнхийлєгчийн сонгууль єнгєрєєгєєд баяртай гэхийг бас үгүйсгэхгүй. Тиймээс аливаа асуудал зарчимтай байх ёстой.

-ҮЗХ-оор намын даргын асуудлыг шийдсэн нь хууль зєрчсєн. Тиймээс Гүйцэтгэх зєвлєлд шаардах бичиг хүргүүлнэ хэмээн зарим гишүүн мэдэгдэж байна. Энэ нь хэр бодитой вэ?

-Зүй ёсны асуудал шүү дээ. Намын дарга намын Их хурлаас сонгогдох учиртай. Тэгж байж намын дарга тодорхой хугацаанд баталгаатай байж, үйл ажиллагаагаа явуулах нєхцлєєр хангагдах ёстой. ҮЗХ шийддэг үе байсан. Түүнээс болж юунд хүрдэг вэ гэхээр тодорхой хэсэг бүлэг хүн нэгдэж, хор найруулдаг. Найраагаар асуудал шийдэгддэг. Бид дүрэмдээ єєрчлєлт оруулахдаа энэ явдлыг эцэслэе гэсэн. Намын даргын асуудлыг шийдэх оролцоог єргєн байлгах үүднээс их хурал хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Єнєєдєр онцгой нєхцєл байдал үүсч. Ц.Элбэгдорж дарга єргєдлєє єгсєн. Тэр үүднээс миний ойлгосноор бол Н.Алтанхуяг гэдэг хүнийг түр үүрэг гүйцэтгэгчээр л томилсон. Албан ёс¬ны намын дарга бол намын ээлжит буюу ээлжит бус их хурлаас сонгогдох ёстой.

-Таны нэр дэвшсэн Баянгол дүүргийн 25 дугаар тойргийн хорооны санал хураалтын дүн нэг мєр болж шийдэгдсэн үү. Цагдаагийнхан шалгаж дууссан, шийдэгдсэн гэх яриа гараад байх юм?

-Баянгол дүүргийн 25 дугаар тойргийн хорооны дүн шийдэгдэх биш харин ч хууль зєрчигдсєн ноцтой асуудлууд явагааҗ байгаа. Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтад санал хураалтыг ямар байгууллага эрхлэн явуулах вэ. Шийдвэрийг хэн гаргах вэ гэдгийг заасан, Гэтэл єнєєдєр битүүмжилсэн саналын хуудсыг СЕХ, тойргийн хорооны тогтоол шийдвэргүйгээр хууль, цагдаагийн байгууллага үзлэг хийх нэрийн дор задалж тоолжбайна. Хоёр cap гаруй хугацаанд саналын хуудсыг зєвхєн нэг намын тєлєєлєлтэй байранд байрлуулсан. Энэ хугацаанд эзэн хамгаалалтгүй байсан саналын хуудас нотлох баримтын чадвараа алдсан. Яагаад ингэж хэлж байна гэхээр аль эрт солигдсон байх магадлалтай. МАХН-ын нэр дэвшигчид ашигтайгаар засч янзалсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Хоёр сарын хугацаанд тоолох асуудал яригдаагүй мєртлєє одоо гэнэт ийм алхам хийх болсон нь сэжиглэх үндэслэлтэй.

-Сонгуулийн үр дүнтэй холбоотой долдугаар сарын 1-ний үймээн самууны үйл явцын талаар та ямар бодолтой байна?

-Ард түмний єєрсдийн хүсэл зоригоор хийгдсэн тайван жагсаал, цуглаан.

-Олон хүний амь нас эрсдэж, цагдаа нар хоригдох болсныг хэрхэн дүгнэж байна?

-Жагсаалыг єдєєн хатгах, үймээн самуун болгох ажиллагаа бол зохион байгуулалттайгаар хийгдсэн. Хүний амь эрсдэж, үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтэн болж хоригдоод байж байна. Үүний ард байгаа жинхэнэ хууль зєрчсєн, гэмт үйлдэл хийсэн хүмүүс єнєєдєр илрэхгүй байна. Яахаараа тавын таван иргэн буудуулж амь насаараа хохирчихоод байхад эзэн холбогдогч нь тогтоогддоггүй юм. Яахаараа тушаал шийдвэрийг биелүүлснийхээ тєлєє цэрэг, цагдаагийнхан хоригдох ёстой вэ. Энэ бол Монгол тєрийн хариуцлагагүй үйл ажиллагаа. Тухайн үед Засгийн газрын шууд буруутай ажиллагааны үр дүн гэж харж байгаа. Энэ явдалд Онц байдал зарласан Ерєнхийлєгчийг би буруутгахгүй. Яагаад гэвэл Ерєнхийлєгч бол гүйцэтгэх засаглал, хүчний байгууллагуудаас тавьсан саналыг үндэслэж л онцгой байдал зарладаг. Онцгой байдлын нєхцєлд яаж ажиллах, ямар дүрэм журам барих ёстой вэ гэдгийг хянан зохицуулж байх үүрэг нь Засгийн газарт байдаг. Энэ утгаар нь Засгийн газрын буруутай үйл ажиллагааны үр дүнд хүний амь эрсэдсэн гэж үзэж байна.

-Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдаж эхлэнгүүт улс тєрийн нэг намын дарга Б.Жаргалсайханыг баривчлан “Ганц худаг”-т хорилоо. Нийгмийн анхаарал тийшээ чиглэсэн нь энэ явдал улс тєрийн зорилготой байхыг үгүйсгэхгүй гэх хардлага байна?

-Єнєєдєр үгээ шулуухан хэлчихдэг, үзэл бодлоо нуулгүй илэрхийлчихдэг. Хэн нэгнээс айж долигнодоггүй чєлєєтэй хэлдэг, шүүмжилдэг болгоныг л барьж хорьдог кампанит ажил явж байна. Нэг шог үг байдаг даа. Гитлерийн Германы үед гарсан үг ч гэлцдэг. “Єчигдєр манай хажуу талын айлын хүнийг бариад явлаа, би дуугарсангүй. Єнєєдєр манай ахыг бариад явлаа, би дахиад дуугарсангүй. Дєнгєж сая намайг бариад явлаа, хэн ч дуугарсангүй” гэж. Тэгэхээр үүн шиг єнєєдєр Монголын ард түмнийг айдас хүйдэст автуулах, тэр хүмүүсийн хэлэх ярих дуу хоолойг хорих зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь туйлын харамсалтай юм. Аливаа эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэж, олон түмнийг дарладаг, доромжилдог хүмүүс эцсийн эцэст хэзээ ч сайныг үзэж байгаагүй. Тухайн үеийн Европын нэртэй дарангуйлагчид насныхаа эцэст бүх насаараа хоригдох, эсвэл цаазаар авахуулах тавилантай учирлаа шүү дээ. Ард түмэн гэдэг хэзээ ч айдаггүй. Ард түмнийг түр зуур дуугүй болгож болохоос биш насан туршид дууг нь хорьж хэн ч чадахгүй. Б.Жаргалсайханы хувьд зєв, буруу үг хэлчихдэг л хүн. Гэхдээ тэр чинь алуурчин, орон гэргүй, ажил амьдралгүй оргуул босуул биш. Зүй номоор нь гадуур байцаагаад шалгаад явж болно шүү дээ. Яахаараа заавал баривчилж, “Ганц худаг”-т хорьдог юм. Энэ бол эрүүдэн шүүх, айлгаж, тулгаж хэрэг хүлээлгэх гэсэн арга юм уу даа гэж харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.