Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав
2009.08.07

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав

Өнөөдөр 10 цаг Засгийн газар ээлжит бус хуралдаан хийхээр боллоо. Ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг хэлэлцэх ажээ.

Хаврын чуулган хаахыг өмнө УИХ-аас баталсан тогтоолоор ЗГ-ыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах “тушаал” өгсөн ч, ажлын хэсгийнхнээс гэрээ байгуулах үйл явцын талаар “ажил хүнд байна, амаргүй байна,“ гэсэн нэг л хариултыг өгөөд байгаа билээ. Үнэхээр ч хөрөнгө оруулагчдад хатуудсан гэх энэ тогтоолыг бариад гэрээ байгуулна гэдэг хүнд гэдгийг тогтоолын төсөл батлагдах үед бүгд мэдэж байсан юм.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын Газарт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал хүргүүлсэн ч, Д.Дэмбэрэл дарга хариу өгөхгүй “гэдийсээр” байгаа.

Харин өнөөдрийн ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар гэрээ байгуулах ажлын явцтай танилцаад, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.