2008.11.04

2009 он ариглан гамнах жил

Засгийн газар 2009 он бол ариглан гамнах, бүсээ чангалах жил хэмээн тодорхойлж байна. Иймээс захиргааны үргүй зардлыг багасгах зайлшгүй шаардлагтай хэмээн үзэж ,“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүдүүвчийн тухай” тогтоолын төслийг Засгийн газар боловсруулахдаа засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн нэртэй 65 байгууллагыг 42 болгож цөлөхөөр болсон.

Ингэснээр 2,4 тэр бум төгрөг хэмнэх юм байна. Мөн хэдэн яам нийлүүлсэнтэй тэнцэх хүнтэй, 280 ажилтантай зарим агентлаг байна. үүнтэй холбогдуулан 300 гаруй орон тоо хасагдаж байгаа бөгөөд харин орон тоо нэмэгдэхгүй гэнэ.

Одоогоор хамгийн гол яригдаж байгаа асуудал аль аль агентлагийн хасах,нэмэх, нэгтгэх мөн аль агентлагт ямар асуудлыг хариуцуулах гэсэн асуудлууд УИХ-ын бүлгүүдийн хуралдаан дээр яригдаж байна. Жишээ нь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал нь газ-рын харилцааг хаана оруулах вэ гэдэг асуудал гэнэ.

Газрын асуудал бол хөдөө аж ахуй, хот суурин, байгаль, тусгай хэрэгцээ, ашигт малт¬мал гээд олон зүйлтэй холбоотой учраас газрын нэгдмэл бодлого үгүйлэгдэж байна. Мөн хот байгуулалт , геодези, зураг зүйн асуудал цогцоороо байх ёстой. Гэхдээ газрын харилцааг өгснөөрөө хэрэгжүүлэгч агентлагийн хүрээнд байх уу эсвэл яамдад гол бодлого хэрэг¬жүүлэгч асуудал байх уу гэдэгт ач холбогдол өгч, анх¬раалын төвд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.