2008.10.29

Төсөвт "их засвар" хийнэ

2009-2011 оны төсөвт засвар хийхээр болжээ.

Учир нь уг төсвийг боловсруулахдаа Сангийн яам 1 тонн зэсийн үнийг 6700 ам. доллар байна хэмээн тооцоолон хийсэн юм. гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр 1 тонн зэсийн үнэ 3800 ам.доллар болж унаад байгаа билээ.

Манай улсын төсвийн 20 гаруй хувийг зэсийн орлого бүрдүүлдэг байна. ингэснээр өмнө нь боловсруулсан төсвийн мөнгөнөөс 422,8 тэрбум төгрөг дутаж, зарлагаа 205 тэрбумаар багасгах шаардлагтай болжээ.

Энэ бүхнээс үүдэн ЗГ-аас УИХ-д өргөн бариад байгаа улсын төсвийн зарим хэсэгт “их засвар” хийхээр боллоо. Урсгал зардлыг 145 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 58 тэрбум төгрөгөөр танах гэнэ.
Энэхүү “их засвар” орсон шинэ төсвийг Сангийн яам боловсруулж удахгүй ЗГ-т өргөн барих гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.