2008.10.15

2007 оны төсөв "хэтрүүлэгчид" тодорлоо

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр 65%-ын ирцтэй хуралдлаа. Үдээс өмнө нь Төсвийн тодотголын 3 дахь удаагийн хэлэлцүүлгийг хийж, халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.

Харин үдээс хойш нь нэгдсэн хуралдаанаар 2007 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх асуудлыг санган яамны сайд С.Баярцогт мэдээллээ хийснээр эхлүүллээ. 2007 онд улсын төсөв 128,6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн онд манай улсад эдийн засаг, санхүүгийн таатай орчин бүрэлдэж хөрөнгө оруулалт нэмэгдсэний үр дүн хэмээн сайд үзэж хэллээ.

Үүнд мөн татварын шинэчлэл ихээхэн нөлөөлсөн хэмээн онцоллоо. 2006 онд төсвийг ерөнхийлөн захирагч нараас 29 зардлаа хэтрүүлсэн бол, 2007 онд энэ нь 4 болж буурчээ. Энэ төсөв хэтрүүлсэн 4-н ерөнхийлөн захирагчдад Үйлдвэр худалдааны сайд, Түлш эрчим хүчний сайд, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга. ОНРТ-ийн дарга нар оржээ.

Мөн дээр нь 10 аймгийн засаг дарга оногдсон төсвийн хэмжээгээ хэтрүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.