2008.10.28
УИХ-д Засгийн газар мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа
Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ-д өргөн барих ёстой билээ.
Үүний дагуу өчигдөр Ерөнхий сайд С.Баяр “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны "үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Засгийн газрын ирэх онуудад хэрэгжүүлэх мөрий хөтөлбөрөө болох үйл ажиллагааны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөө, хэрэгжих явцад учирч болох эрсдэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн урьдчилсан тооцоо зэргээс бүрдсэн байна. Ийнхүү удахгүй УИХ Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр” -ийг хэлэлцэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь:
- Ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэж, хууль эрх зүйн орчныг шуурхай шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж, орлогоос иргэдэд хуваарилах
- Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэн, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, хөдөөд болон орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр тухайлбал мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах
- Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах
- Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ гэж үзэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.