Морин цаг єнгєрөөд үдээс хойших ажлын цаг эхэлж байгаа юмуу даа
2009.07.06

Морин цаг єнгєрөөд үдээс хойших ажлын цаг эхэлж байгаа юмуу даа

Манайхаас бусад улсуудад төр засгийн удирдлагууд сэтгүүлч нартай “зангиагүй уулзалт” хийдэг жишиг байдаг ажээ. Манай Ерөнхий сайдад олон улсад хэрэглэдэг энэ “зангиагүй уулзалт” хийдэг практикийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл нилээдгүй олон сэтгүүлчдээс иржээ. Ийн шүүмжлэл хүртсэн Ерөнхий сайд өнгөрсөн бямба гаригт Их тэнгэр цогцолбор газарт сэтгүүлч нартай "зангиагүй уулзалт" хийлээ.

Зангиагүй уулзалт Ерөнхий сайд Т.Гандигийн номын нээлтийн тухай мөн, Сүхбаатарын одонгийн баярт оролцсон тухай яриагаар эхэлсэн юм.

Тэрбээр цааш нь хүүхэд байхдаа комподыг нь булаах гэсэн хүүгийн хамраас цус гаргаж байсан, тэр комподыг нь булаах гэсэн хүү өнөөгийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл байсан тухай ярилаа. Бас 1996 онд сонгуульд ялагдчихаад АНУ-ын 14 саятан эмэгтэйтэй Хєвсгєл рүү аялажээ. Тэр 14 саятан эмэгтэй дунд Билл Гейтсийн хадам ээж байсан гэнэ. Өнөөгийн УИХ-ын гишүүн З.Алтайтай, С.Баяр, хамгаалалтын хоёр залуу, 14 саятан эмэгтэйгээс бүрдсэн энэ аяллын багыг буцах үед бороо орж эхэлж. Цаг хугацаа давчуу байснаас нисэх багийнхныг хүчээр шахуу Улаанбаатар руу хєєргєсөн. Харин нисдэг тэрэг Уран дөшийн энгэрт ойчиж, тэнд хоножээ. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн одоогийнх шиг шуурхай байгаагүйгээс олон нийтэд мэдэгдэлгүй єнгєрсєн хэмээн хэнийг ч мэдэхгүй “нууцыг” сэтгүүлчдэд дэлгэлээ.

Бүх юмаа дэлгээд байдаг хүн энэ хорвоод байхгүй. Юугаа асуух нь та бүхний эрх, юугаа ярих нь миний эрх. Энэ уулзалт хэвлэлийн бага хурал шиг зүйл битгий болоосой гэж хүсэж байна хэмээгээд сэтгүүлчдийг чөлөөтэй асуулт асуухыг хүссэн юм.

-Засгийн газрын анхаарлын төвд байгаа хамгийн гол асуудал юу вэ.

-Засгийн газрын гол асуудал иргэдийн амьжиргаа. Хүнсний зүйл, гурил, буудайн хангамж сайжирсан гээд нааштай зарим нэг зүйл бий ч бид бололцооноосоо доогуур амьдАРЧ байн гэж би боддог.
олон улсад нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар хүрчихвэл "болж байна" гэж хэлж үздэг. Гэтэл манайд энэ үзүүлэлт 2000 доллар хүрэхгүй үгүйтэй байгаа. Бид улстөржөөд эдийн засгаа хөгжүүлж чадахгүй байна.

-Засгийн газарт олон түмний ам ерөнхийдөө сайн байгаа ч улстөрчдийн зүгээс ЗГ-ыг огцруулах гэх оролдлого гарч магадгүй гэлцэх болж. Энэ яриа таны чихний хажуугаар өнгөрөөгүй байх?

-Шулуухан хэлэхэд санаа нь байв ч сачий хүрэхгүй биз дээ.

-Танд амрах цаг гарч байна уу. Чєлєєт цагаа хэрхэн єнгєрүүлж байна даа?

-Ховордоо. Ерєнхийлєгчийн сонгуулийг далимдуулж долоо хоног сайхан амарсан. Ер нь амралтаа авч амарч байгаагаа зарлаж байхгүй бол болохгүй юм билээ.  Би чинь уг нь улсад 30 гаруй жил ажилласан хүн, хуулиар бол нэлээд олон хоног амрах ёстой. Би сайхан амралт гэж найз нөхөдтэйгөө хөдөө хээр амрах гэж боддог.

-Шинэ Ерөнхийлөгчтэй гар хэр нийлж ажиллах бол, энэ талаар юу гэж бодож байна?

-Хувийн харьцааны дээр надад хэнтэй ч асуудал байхгүй. Шинэ Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах үүрэгтэй. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш хэд хэд уулзсан. Энэ олон сонгуулиудыг нэгтгэж нэг л удаа хийж байя. Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болох боломжтой гэж боддогоо хэлсэн. Энэ байр суурийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арваад жилийн өмнө зөвшөөрдөг байсан чинь одоо арай өөр бодолтой болчихсон байна лээ. Хийж байгаа ажлаасаа хамаараад нэг асуудлаарх байр суурь нь өөрчлөгддөгбололтой.

-Ерєнхий сайд аа. Та хэвлэлээр цацагддаг тєрєл бүрийн мэдээлэлд сэтгэл эмзэглэж, таагүй хүлээж авдаг уу?

-Нэг зүйл санаанд бууж байна. Дорж чиний үгтэй би санал нийлэхгүй ч санаа бодлыг тань олон нийтэд хүргэхийн тулд үхэхэд бэлэн байна гэдэг үг бий. Хэвлэл мэдээлэлд хаалт цензур байсан үеийг би єєрєє туулж єнгєрүүлсэн.

Манай сэтгүүлчид чөдрийн зовлон мэдэхгүй, харин хаашаа яавхын зовлон л үзэж байна уу даа. Мэдээллийн чанар их дошоо орсон санагддаг. Мэдээллийн ихэнх нь дэгс байх нь бий. Хэвлэлд гарсан бүхнийг үзэж эмзэглээд байвал цаг дэмий үрсэн хэрэг болох биз дээ.

-Та 2005 онд 7 цаг 10 минут болж байна гэсэн. Саяхан жилийн өмнө морин цагт яваа тухайгаа ярьж байсан. Одоо морин цаг хэвээр байгаа юу. Дурдатгал ярихаар жаахан уйтгартай санагдаж байна?

-Дурдатгал гэж хэлэхэд жаахан хэцүү. Дурсамжаа сєхєж, бичиж үлдээх нь надад амралт болдог. Болж єнгєрсєн зүйлийг дараа нь эргэцүүлж, цаасан дээр буулгах сайхан, Цаг хугацааг яривал одоо морин цаг єнгєрсєн. Үдийн цайны дараах үдээш хойших ажлын цаг эхэлсэн юм уу даа. Ихийг амжуулах чухал цаг шүү дээ.

Ийн сэтгүүлчид Ерөнхий сайдаас олон асуултадаа хариулт авсаны дараагаар үдийн зоог барьж, билльярдын тэмцээн болсон юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.