Ерөнхий сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргалаа
2009.10.26

Ерөнхий сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр биеийн эрүүл мэндийн байдлын улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын дарга хүсэлтийг хүлээн аваад хуульд заасны дагуу УИХ-ын чуулганаар ойрын үед хэлэлцүүлж шийдвэрлэхээ мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.