Хамтарсан Засгийн газар үргэжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэж байна
2009.10.26

Хамтарсан Засгийн газар үргэжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэж байна

АН, МАХН-ын бүлгүүдийн хуралдаан тарсан байна. Хоёр нам “ерөнхий сайд албан ажлаа хүлээлгэн өгч байгаа ч, хамтарсан засгийн газар хэвээр байна” гэдэг дээр нэг байр суурьтай байгаа ажээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Хамтарсан Засгийн газар үргэлжлэн ажиллах боломжтой. Яагаад гэвэл ерөнхий сайд огцорсон, Засгийн газар тарж байгаа асуудал биш учраас хамтарсан засгийн газар үргэлжлэх боломжтой” гэлээ.
Мөн Намын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэж байгаагаар, МАХН-ын удирдах зөвлөл С.Баяр ерөнхий сайдын албан ажлаа хүлээлгэн өгсөн ч намын даргын үүрэгт ажлаа үргэжлүүлэн хийх боломжтой хэмээн үзэж байгаа ажээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.