“Teach for Mongolia” хөтөлбөрийн 26 залуус хөдөө орон нутагт ажиллана
2022.07.07

“Teach for Mongolia” хөтөлбөрийн 26 залуус хөдөө орон нутагт ажиллана

Олон улсын 61 оронд салбартай “Teach for All” хөтөлбөр нь энэ жилээс Монгол Улсад албан ёсоор хэрэгжиж эхэллээ. 

“Teach for Mongolia” хөтөлбөр нь эх орныхоо хөгжилд гар бие оролцож, сайн сайхан ирээдүйг бүтээх тэмүүлэлтэй шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд хоёр жил багшаар ажиллах боломжоор хангах замаар боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүр өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ жил нийт 26 манлайлагч залуус шалгарсан бөгөөд эдгээр залуус нь ирэх хичээлийн жилээс эхлэн 2 жилийн хугацаатайгаар хөдөө орон нутагт томилогдож ажиллана. Энэ залуусыг өөрийн орон нутагтаа үндсэн багшаар авч ажиллуулах сонирхолтой сургуулиудаас хамтран ажиллах санал хүлээн авч байна.

Хөтөлбөрт оролцогчид дараах аймаг, суманд томилолтоор явж ажиллах хүсэлтэй байгаа юм.

  1. Нийгмийн ухааны багш - Хөвсгөл аймгийн Ханх сум
  2. Нийгмийн ухааны багш - Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум, Эрдэнэбулган сум
  3. Нийгмийн ухааны багш - Нээлттэй
  4. Нийгмийн ухааны багш - Булган аймаг, Архангай аймаг, Сэлэнгэ аймаг
  5. Нийгмийн ухааны багш - Хөвсгөл аймгийн Мөрөн, хот, Өвөрхангай аймаг, Өмнөговь аймаг
  6. Нийгмийн ухааны багш - Хөвсгөл аймаг, Архангай аймаг
  7. Нийгмийн ухааны багш - Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Увс аймаг
  8. Англи хэлний багш - Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Увс аймаг
  9. Математикийн багш - Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймаг, Хөвсгөл аймаг, Өмнөговь аймаг
  10.  Англи хэлний багш - Нээлттэй
  11.  Англи хэлний багш - Нээлттэй
  12.  Газар зүйн багш - Хэнтий аймаг (Англи хэлний хичээл заах сонирхолтой)
  13.  Математикийн багш - Нээлттэй
  14.  Математикийн багш - Баянхонгор аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг
  15. Монгол хэлний багш - Баянхонгор аймаг, Архангай аймаг, Дорнод аймгийн Халхгол сум
  16. Монгол хэлний багш - Дархан-Уул аймгийн Шарын гол сум
  17.  Мэдээлэл зүйн багш - Архангай аймаг
  18.  Биологийн багш - Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Тэшиг сум, Хөвсгөл аймгийн Ханх сум
  19.  Биеийн тамирын багш - Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Ховд аймгийн Ховд хот
Хөтөлбөрийн залуусыг байр, орон сууцаар хангах боломжтой, Англи хэл, Монгол хэл, Математик, Газар зүй, Биологи, Нийгмийн ухаан, Биеийн тамир, Мэдээлэл зүйн багшийн дутагдалтай, харилцан суралцах, өөрчлөлтөд нээлттэй сургууль, хамт олон хүсэлтээ ирүүлэх боломжтой.