2022.07.08
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Төрийн шагнал авсан эрхмүүдэд хүндэтгэл үзүүллээ
Монгол орны ойн санд элсэрхэг хөрснөө 46,5 мянган га талбайд өвөрмөц тогтоц эзлэн, бахархал болсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрладаг Тужийн нарсан цогцолбор ой 7 удаагийн их түймэр, хүмүүний зохисгүй үйл ажиллагаанд өртөн 70 гаруй хувь нь устсан.
Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, ойжуулах, эх орон нийгэм олон нийтийн эрэлт, захиалга, даалгаварт их ажил зүтгэлээ зориулан нөхөн сэргээлтийг чадварлагаар удирдан зохион байгуулж үр өгөөж нь мөнхөд үлдэх амжилт бүтээлийг бий болгосон Улсын мод үржүүлгийн газрын дарга асан “Ой, ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн билээ. Ойн санд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн төрийн шагнал хүртсэн түүнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүндэтгэл үзүүллээ.