СХД-ийн 28-дугаар хороонд "Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг" 2023 онд ашиглалтад орно
2022.07.25

СХД-ийн 28-дугаар хороонд "Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг" 2023 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй бага насны хүүхэд амьдардаг гэсэн судалгаа бий.

Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн шаардлага их байдаг боловч энэ дүүргийн хэмжээнд байтугай улсын хэмжээнд ч хуруу дарам цөөн бий. 

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс 2017 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох, бусдын адил хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор өөрийн 100 хувийн санхүүжилтээр СХД-ийн 19-р хороонд "Тэмүүжингийн Андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэг, сэргээн засах төвийг байгуулан хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр хамруулж эхэлсэн.

Гэсэн хэдий ч хүртээмжийн асуудал тулгамдсан хэвээр байгаа тул  28 дугаар хороонд дахин нэг "Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг" байгуулах ажлыг улсын төсөвт тусгуулсан юм. Тус цэцэрлэг 2023 онд ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.

27-дугаар хорооны хувьд нэг л улсын улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

2023 онд ашиглалтад орох уг цэцэрлэг нь 150 хүүхдийн хүчин чадалтай байх юм.