Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг УИХ хэлэлцэж байна
2009.11.10

Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг УИХ хэлэлцэж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболдын өргөн барьсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайд С.Батболд өнөөгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг энэ хэвээр нь хадгалж үлдэх хүсэлтэй байгаагаа, УИХ-д ерөнхий сайдаар томилогдох үедээ илэрхийлсэн билээ.

Сая чуулганаар тогтоолыг төслийг 81.5 хувийн саналаар дэмжиж, Төсвийн байнгын хороонд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн байна. Тус байнгын хороо асуудлыг одоо авч хэлэлцүүлээд, УИХ-д үдээс хойш анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал оруулж ирэх юм байна.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал өнөөдөртөө багтаад шийдэгдэх юм. Ингэснээр хамтарсан Засгийн газар одоогийн 15 сайд, 11 яам хэвээр үлдэх алхам нэгээр ургашлалаа. Харин сайд нар хэрхэн, өөрчлөгдөх эсэх талаар тодорхойгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.