"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Сонгинохайрхан дүүрэг оролцлоо
2022.08.15

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Сонгинохайрхан дүүрэг оролцлоо

Соёлын яамнаас 8 дугаар сарын 12-14-нд Горхи-Тэрэлжийн бүс нутагт  "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг зохион байгууллаа.

Уг наадамд Сонгинохайрхан дүүрэгт аж төрөн амьдардаг соёлын биет болон биет бус өвийг тээгч, хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлэгч иргэдийн төлөөлөл оролцож зүлэг ногоон талбайдаа гэрээ барьж, тус наадмын эхний шатанд шалгарсан гар урлал, уран дарханы ухаанаар урласан бүтээлүүдийг наадмын зочдод дэлгэн танилцуулж, бусад дүүргийн оролцогчидтой нэг баг болон наадав.

Энэ үеэр наадамд соёлын уламжлалт гар урлал, ардын язгуур урлал зэргийг язгуур байдлаар нь өвлөн, түгээж буйгаараа онцлогтой Нийслэл, дүүргийн өвлөн уламжлагчидтай Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай уулзлаа.

Тэрээр "Нийслэлчүүд бид хэдийгээр нэг газарт суурьшин, уламжлалт ахуй, соёлоосоо алсран хөндийрч буй хэмээн амнаас ам дамжин ярьдаг ч соёлын биет болон биет бус өв, ахуй байдлыг тээж, хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгдэж байгааг хараад маш их бахархалаа" гэв.