2022.09.06

Баян-Өлгий: Байгаль хамгаалагчид шинэ унаатай боллоо

Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл сумын байгаль хамгаалагчдад шинэ унаа гардуулан өглөө. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээнд албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 4 сумын байгаль хамгаалагчдыг шинэ мотоциклтой болгохоор тусгасан байдаг.

Уг мотоциклуудыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон БОАЖГ-ын дарга Ш.Марат нар гардуулав