Үе үеийн парламентчдын шатрын тэмцээн өндөрлөв
Улс тунхагласны 85 жилийн ойн баярт зориулан үе үеийн парламентчдын дунд явагдсан шатрын тэмцээн Төрийн ордонд болж өндөрлөв.
Тэмцээнд одоогийн болон өмнөх үеийн парламентын гишүүн 14 шатарчин оюун ухаанаа уралдуулснаас нэгдүгээр байрыг Н.Түвшинтөгс, хоёрдугаар байрыг Д.Ламжав, гуравдугаар байрыг Ц.Оюунбаатар нар тус тус эзэлж, тусгай байрын шагналыг Б.Ганболд, Д.Лүндээжанцан, Б.Чимид нар хүртлээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж энэхүү уламжлалт тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “оюуныг тэлж, ухааныг сорьдог шатрын спорт нь төрийн бодлогыг тодорхойлоход ихээхэн тустай ”-г онцлон тэмдэглэсэн юм.