“Төрийн өмчийн банк” хаалгаа нээлээ
“Зоос” банкыг төрийн өмч болгож, “Төрийн өмчийн банк” хэмээн нэрийг сольсон байна. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн төрийн өмчийн банк нээлтээ хийж, харилцагч, хадгаламж эзэмшигчддээ үүдээ нээлээ.
Сангийн дэд сайд Т.Очирхүү “сангийн яам, монголбанк ойрын үед Төрийн банкны үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр ажиллаж байна” гэлээ.
Төрийн банкны гүйцэтгэх захирлаар өмнө нь ХААН банк, Зоос банкыг удирдаж байсан Бен Торренбол ажиллах ажээ. “би монголын банк санхүүгийн салбарт 2003 оноосхойш ажиллаж байна. Системийг тогтворжуулах хариуцлагатай үүрэг ноогдож байна. Зоос банкыг төрийн өмч болгож байгаа нь хамгийн зөв, оновчтой шийдвэр” гэжээ.
Зоос банканд ажиллаж байсан хүмүүс Төрийн банкинд шинэ гэрээ байгуулж, ажиллах боломжтой юм байна. Өнөөдрөөс эхлэн “зоос” банкны 40 гаруй салбар төрийн банкны нэрийн өмнөөс үйл ажиллаагаа явуулна