Байнгын хороодын дарга нарыг томилж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
2009.12.03

Байнгын хороодын дарга нарыг томилж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10.00 цагаас эхлэнэ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Үүнд:

1.“Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БАДЕЛХАН танилцуулна.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЧИРБАТ танилцуулна.
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДОНДОГ танилцуулна.
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАТБАЯР танилцуулна.
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦЭНГЭЛ танилцуулна.

2.Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

  • Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.УЛААН танилцуулна.

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай;

  • Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.БЯМБАДОРЖ танилцуулна.
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.СҮХБААТАР танилцуулна.

4.Цөмийн энергийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар дүгнэлтийн тухай;

  • Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.БЯМБАДОРЖ танилцуулна.

5.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 06 дугаар дүгнэлтийн тухай;

  • Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.БЯМБАДОРЖ танилцуулна.

6.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7, 5.1, 5.4, 5.5, 27.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 120.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 07 дугаар дүгнэлтийн тухай;

  • Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.БЯМБАДОРЖ танилцуулна.

7.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

8. “2010 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын тов өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУД танилцуулна.

9.Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДАМБА-ОЧИР танилцуулна.

10.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.

11.“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАТБАЯР танилцуулна.

12.Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  • Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ШИНЭБАЯР танилцуулна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.